Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг Германд хийнэ

Толгой шилжүүлэн суулгах дэлхийн анхны мэс заслыг Германд хийнэ. Оросын Владимир мужийн 30 настай залуу генетикийн ноцтой өвчин болох Вердинг-Хофманы хам шинж өвчинд шаналж байгаа бөгөөд уг өвчин түүнд бусдын адил амьдрах боломж олгохгүй байгаа юм. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэрээр л явж чадна. Жирийн хүн шиг амьдрах гэсэн бодол түүнийг байнга эзэмдэж байдаг учир, тэр ийм мэс засал хийлгэхээр шийджээ.30 настай программчийн толгойг өөр хүний биед шилжүүлэн суулгах юм.

Мэс засал aмжилттай болох магадлал маш их байгаа гэж энэ мэс заслыг хийх италийн мэс засалч ярьж байна. Мэс засал ойролцоогоор 36 цаг үргэлжилэх ажээ.Энэхүү мэс засал овоохон мөнгө – нэг сая орчим ам. долларын өртөгтэй байх гэнэ. Мэс засалч дэлхийн орнуудаас энэ мөнгийг цуглуулсан байна. Тэр Билл Гейтсээс тусламж хүссэн гэх цуу яриа байдаг.

Эрдэмтэд, эмч нарын санаа бодол зөрөөтэй байгаа ажээ.Нэг хэсэг нь амжилттай болно гэдэгт итгэж, харин нөгөө хэсэг нь огт боломжгүй хэмээн нотлож байна. Ямар ч л байсан, анх удаагийн мэс заслын төгсгөл ямар байх нь түүнийг хийснийдараа л тодорхой болно. Мэс заслыг 2017 оны нэгдүгээр сарын Германд хийхээр төлөвлөжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ