Аймгийн Засаг даргын орлогчоор Ж.Сандуйжавыг томиллоо

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын Захирагч С.Дангаасүрэн аймгийн Засаг даргын орлогчоор Жанчивын Сандуйжавыг томилох шийдвэр гаргалаа.

Аймгийн Засаг даргын 2016 оны Б/18 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсон Ж.Сандуйжавт аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Энхбат ажлаа албан ёсоор өнөөдөр хүлээлгэн өглөө. Ж.Сандуйжав нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Орос хэлний багш, Төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй, 1996-2013 онд Аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэст мэргэжилтэн, 2013-2016 онд Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Тэрээр төрийн байгууллагад тасралтгүй 28 жил ажилласан туршлагатай боловсон хүчин юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ