Ж.Батзандан гишүүнд ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж яваарай гэж захилаа

УИХ-ын сонгуулийн 53-р тойрогт АН-аас нэр дэвшигч Жалбасүрэнгийн Батзандан нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд сонгогчидтой уулзсанюм. Энэ үеэр иргэдийн зүгээс эрхэм гишүүнд хандаж иргэдтэйгээ үргэлж уулзаж, тэднийхээ дуу хоолойг сонсон хууль тогтоомжуудад тусгаж, тулгарсан бэрхшээлийг нь цаг алдалгүй шийдэж өгч ирсэнийг нь өндөр үнэлж байгаагаа уламжилж байлаа.Ялангуяа шударга ёсыг тогтоох байр сууринд бат зогсож, намчирхаж,олигархуудтай нийлээгүй, харин ч тэдний эсрэг тэмцэж ирснийг олон иргэд онцлон хэлж байв.

Мөн тэрээр БЗД-ийн 11 дүгээр хорооны "Малчдын хотхон" хэсгийн иргэдтэйгээ уулзаж, өөрийн ажлын тайлан мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Иргэдийн зүгээс өнгөрсөн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтуудад сэтгэл хангалуун байгаагаа дуулгаж байна.

Ийнхүү уулзалтын төгсгөлд Баянзүрхчүүд шударга үнэний төлөө дуу хоолой болж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж яваарай гэж Ж.Батзандан гишүүндээ захиж байсан юм.

Нэр дэвшигч Ж.Батзандангийн сонгуулийн штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ