Сургагч багшийн сургалт боллоо
Эрүүл мэнд, спортын яам нь Япон улсын Жайкагийн төсөлтэй Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахаар 2015 оноос /2015-2020/ хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Төслийн төлөвлөгөөний дагуу энэ онд “Сургагч багш бэлтгэх” эхний сургалтыг өнгөсөн 05 сард, сургагдсан багш нарыг чадавхижуулаххоёр дах хэсгийн 06 сарын 10-12 өдрүүдэд хийлээ.
Сургалтад Төв болон тусгай мэргэжлийн төв эмнэлэгүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Орхон,Булган аймгийн БОЭТ, АШУҮИС зэрэг байгууллагуудийн төлөөлөл 25 хүнийг “Сургагч багш”-аар бэлтгэж байна. Сургалтыг Япон улсын зөвлөх багш Хироаки Накажима, ХироакиТакахаши, төслийн зөвлөх Акира Мураоки, Охора Хироши, Нода Хироуки нар удирдан явуулж байгаа билээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ