Баянзүрхчүүд Ж.Батзанданг сонгож байна

УИХ-ын сонгуулийн 53-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Батзандан өнөөдөр БЗД-ийн 12 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, өөрийн ажлын тайлан болон сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Иргэдийн зүгээс өнгө­рсөн дөрвөн жилд Баянзүрх дүүргийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээн сонгогдож, олон бэрхшээлтэй асуудлыг анхаарч ажилласныг олон иргэд сайшааж байв.

БЗД-ийн 12 дугаар хорооны иргэн "Монгол Улсад шинэ залуу улс төрч бий хүч түрэн гарч ирж байна уу даа гэж хөгшчүүл бид харж байгаа. Анх 2012 онд манай Баянзүрхээс Ж.Батзанданг нэр дэвшиж байхад бид их олзуурхаж байсан юм. Тэр үед иргэдийн эрх ашгийг ярих нь битгий хэл ард иргэд байдаг гэж төр байгаагүй ээ. Бид өнөөдөр ямар хүнийг төлөөлөл болгоод Их Хуралд суулгаж байгаагаа өдөр бүр телевизороор хардаг. Ж.Батзанданг манай хороонд 2013, 2014 онд хорооныбайранд ирээд уулздагбайсныг бүгд мэднэ. Гэтэл одоо сураггүй байсан хэн хэн гэчихэв, ер харж байгаагүй нөхдүүд гэнэт сүртэй лоозон бариад гараад ирж байгаад өмнөөс нь ичиж байна. Тэгэхээр энэ сонгууль үнэн шударга явдаг л юм бол Ж.Батзандан минь цөхөрсөн ард иргэдээ хамгаалж яваарай л гэж хэлмээр байна." гэсэн юм.

БЗД-ийн 12 дугаар хорооны иргэн "Өнөөдөр бид өнгөрсөн сонгуульд зөв сонголт хийж үү, буруу сонголт хийсэн үү гэдгээ шүүн тунгааж, дүн тавих болсон байна. Үнэхээр бидний амьдарч байгаа хороонд шинэ бүтээн байгуулалт хийгдсэн үү.. Иргэдийн амьдрал дээшилсэн үү... Иргэд үгээ чөлөөтэй хэлж, Их Хурлын гишүүнтэйгээ уулзаж байгаа юу гээд иргэд бид бодох цаг иржээ. Үнэхээр бид худлаа саймшарч магтах биш үнэн шударгаар шүүх өдөр болсон шүү. Ж.Батзандангийн хувьд манай хороон дээр дахин төлөвлөлт гээд л баахан газрын маргаан болж байхад анх ирэхэд би хувьдаа заа хурдтай шуурхай л юм битгий л биднийг хуураасай гэж харж байсан. Хэд хоногийн дараа туслах нь гээд залуу ирээд дахин төлөвлөлтийн компанитай чинь уулзуулна бид хэлэлцүүлэг хийх гэж байна гээд дуудахад үнэхээрТөр байдаг юм байна гэж бодсон. Хий амлалт биш.. Яг ийм ажил хэрэг хэрэгтэй.Газар дээр нь ирээд нь ирээд уулзаад дараа нь 3 талт хэлэлцүүлэг хийгээд ажил болгож чадаж байна. Гэтэл үнэндээ иргэдээр шоу хийж худлаа амалсан хүмүүсийг бид одоо нүдээрээ харж чихээрээ сонсож ханалаа. Бид нам гэж намчирхалгүй сонголтоо зөв хийх хэрэгтэйг уриалж хэлмээр байна." гэв.

БЗД-ийн 12 дугаар хорооны иргэн "Ж.Батзанданд 2013 онд өргөдөл өгөөд шийдүүлж байсан юм. Тэр үед манай хороонд ирээд өгч байсан санагдаж байна. Хуулийн асуудлаар хандаж байлаа. Би хамтын тэтгэвэрийн хуулийн сурагийг л сонсоод байгаа. Хөгшчүүл бидэнд тэтгэврийн хэдэн төгрөг хүрэлцээ муу. Бидний залуу насыг насаар минь сорж ажлуулчаад өндөр настай болсон биднийг хэрэггүй хүмүүс мэт хаяж байгаа асуудлыг анхааралдаа авч ажилаарай. Бидэнд залуучуудад зааж сургаж ажлаас авахуулаад биднийг ашиглах зүйл зөндөө. Ахмадуудаа харж ханддаг л болмоор байна гэж хэлмээр байна. Баярлалаа." гэлээ.

Уулзалтын төгсгөлд иргэд хэлэхдээ, сонгогчидтойгоо байнга уулзаж, санал сэтгэгдлийг сонсон ард түмний дуу хоолой болж ирснийг нь онцолж байсан юм. Цаашид ч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж яваарай хэмээж байв гэж УИХ-ын 53-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Батзандангийн сонгуулийн штабаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ