"Тэнгис”-ийн урд талын барилгын ажлыг бүрэн зогсоожээ

“Тэнгис” кино театрын зүүн урд баригдаж байгаа 16 давхар барилга дээрээс төмөр унаж хүний амь нас хохироосон харамсалтай хэрэг гарсан тул уг барилгын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард түр зогсоосон.
Гэвч барилгын ажил эхэлсэн хэмээн яриа гарсан тул албаны хүн Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу барилгын ажлыг бүрэн зогсоосон гэв.
Харин энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ