Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр говийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны 06 дугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ