Улиасны хөвөнг багасгах ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ази ЕвропынМон-Экологи” төвтэй хамтран 2016 оны ногоон байгууламжийн ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн хэмжээнддөрвөн бригад гаргаж, 18 маршрутаар улиас модны молцог тайрах ажлыг зохион байгуулж байна. Энэ нь улиас модноос гарах унгирал буюу хөвөнг багасгах зорилготой юм. Одоогоор нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт байрлаж буй3328 модны молцгийг тайрсан бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Мөн тус төвөөс улиасны молцог тайрах шаардлагатай моднуудын байршлын мэдээллийн санг үүсгэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, албан байгууллагуудад өөрийн эзэмшлийн хашаанд байгаа улиас модны молцогийг тайруулах шаардлагатайг зөвлөсөн албан бичиг хүргүүлэн ажиллаж байгаа юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдулиасны хөвөнг багасгахад хамтран ажилласнаар нийслэлийн иргэдийн эрүүл, цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ