Ялтнуудыг сургалтанд хамруулжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 429 дүгээр ангид ял эдэлж байгаа ялтнуудад Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг тус прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор Ц.Батцэнгэл, хяналтын прокурор Б.Мэндсайхан нар "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох иргэдийн оролцоо”, "Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн тухай ойлголт түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр явуулсан ба ялтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч ажиллажээ.М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ