Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг Г.Уянга тараасан уу

“Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн талаарх бичлэгийг олон нийтэд цацсан нь шуугиан тариад байгаа билээ. Уг бичлэгийг үзсэн хүн бүр өөр, өөрийн өнцгөөр хүлээж авч байна. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед өрсөлдөгч талаас ирж буй хар пи ар гэж хэлж болох. Гэвч уг бичлэгийг тухайн үед гар утсандаа бичиж олон нийтэд цацсан хүнийг УИХ-ын гишүүн Г.Уянгыг гэх хүн олон байна. Ингэхдээ Л.Эрдэнэчимэгийн нэр дэвшиж буй 72 дугаар тойрогт бие даан нэрдэвшиж байгаа “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, 71 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж байгаа “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нартай хамтран ийм үйлдэл хийсэн аж.

Г.Уянга гишүүний хувьд гар утсаа алдсан гэх мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгсөн гэх мэдээлэл ч гарч эхлэв. Үнэхээр Г.Уянга гишүүн энэ бичлэгийг тараасан уу. Хэдийгээр төрд биднийг төлөөлж суугаа эрхэмүүд албан өрөөндөө архидан согтуурч байгаа нь буруу ч ууж, идэх нь бол хүний эрхийн асуудал. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо бага. Тиймдээ ч УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд бүлэг болж, эмэгтэйчүүдийн төлөө, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө үг, үзэл бодлоо нэгтгэж олон хуулийн төсөл санаачилж батлуулсан. Харин ч энэ үед нэг, нэгнийгээ дэмнэж, УИХ-д улам олуулаа болох ёстой баймаар.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ