У.Уранцэцэг багадаа 1000 евро үрж байж санаа амардаг

#000000;">Дуурийн орон Италийн урлагийн тайзнаа Монгол бүсгүй дуулдаг юм. Урнаа гавьяатын дүү дуурийн дуучин У.Уранцэцэг.Үе үехэн эх орондоо амраад буцдаг дууч хатагтай Италид бэрлэсэн нэгэн. Тэрээр нөхөртэйгээМонголд байхдаа танилцан гэр бүл болж байсан юм билээ. Усыг нь уувалёсыг нь дага гэдэг болохоор Итали нөхрийнх нь талынхан Монгол ёсоор бэр гуйн авч байжээ.

#000000;">“Италичууд монголчуудтай зан ааш төстэй. Сэтгэлийн хөдөлгөөн ч ихтэй. Ер нь герман, австричууд шиг хүйтэн хөндийгөөрөө гайхагдсан улс биш” гэж Монголд саатахдаа ярьсан бий.

#000000;">Австрийн Венн хотын “Viadarski” агентлаг, Германы Мюнхэн хотын “Jekleli”, Германы “Hollender” агентлаг, Италийн “Agentia di Oldani” гэхчилэн жилийн эхэнд л түүний уран бүтээлийн төлөвлөгөө хэдийнэ гарчихсан байдаггэж байгаа. Бас дуулахын хажуугаар хэзээний “коммунист” бүсгүйбайнга л олон улсын чанартай тэмцээн уралдаанд хүчээ сорьж, өөрийгөө хөгжүүлэх дуртай. Өнөөдөр Италид маргааш Германд, бас Югославд гэхчлэн чемоданаа чирээд Европоор хэрэн тэнэх шиг болдог ажээ.

#000000;">#000000;">

#000000;">Ямар ч үед нэртэй дуурийн дуучдын СД, дуурийн нотны номонд гар татдаггүй. Нэг хөгжмийн эсвэл номын дэлгүүрт ороод багадаа мянган евро үрж байж санаа амарна. Харин эмэгтэй хүнийхээ хувьд сувд, цагаан алтанд дуртай ч өөртөө худалдаж авч байсан нь тун ховорхон гэх юм билээ. Учир нь түүний гоёлыг нөхөр нь базаачихдаг ажээ. Түүний үнэртний цуглуулганд “Gucci” давамгайлдаг бол гоо сайхны бүтээгдэхүүний хувьд Францыг илүүд үздэг гэх.

#000000;">Ийм л турьхан биетэй Монголдуучин бүсгүйн хоолойны чадлыг харин юм үзэж нүд тайлсан хөгшин европынхон өндрөөр үнэлдэг юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ