Зүрхний тухай гайхалтай баримтууд


1. Зүрхний олон сая эс нь тус бүрдээ өөрийн гэсэн лугшилттай байдаг.
2. Бидний “моторын” булчингийн ширхэгүүд хөгширдөггүй байна.
3. Зүрх нь ердөө 250-350 грамм жинтэй, ингэхдээ эмэгтэй хүний зүрх нь эрэгтэйнхээс хөнгөн.Харин энэ эрхтний дундаж хэмжээ атгасан нударганы дайтай.
4. Эмэгтэй хүний зүрх эрэгтэйнхээс нэлээд түргэн цохилдог, тодруулвал 78:70-ын харьцаатай байдаг.
5. Зүрхний хэмнэл өөрчлөгддөггүй, мэргэжилтнүүдийн хэлдэгээр,вальс бүжгийн хөгжмийн хэмнэлтэй илүү адилхан гэнэ.
- Ирээдүйн хүүхдийн зүрхүр тогтсоноос хойш бүр гурван долоо хоногийн сүүлчээр цохилж эхлэдэг байна. Харин ургийн зүрхний агшилтын давтамж ньминутад 150 орчим байдаг нь насанд хүрсэн хүнийхээс хоёр дахин хурдан юм.
7. Бельгийн эмч 16 дугаар зуунд хүний зүрхний дүрсийг анх удаа гаргасан гэж удаан хугацаагаар үзэж иржээ. Тэгвэл саяхан археологчид зүрхтэйтун төстэй шавар сав олсон байна. Энэ савыг ойролцоогоор 2500 жилийн өмнө хийжээ.
8. Хүн болон гахайн зүрх маш адилхан гэнэ.
9. Зүрх цээжний зүүн хэсэгт байрладаг гэж үздэг,үүнийг үнэн гэдгийг хэн нэгэнд итгүүлэх хэрэгтэй болоход, бид чухамхүү цээжнийхээ зүүн хэсэгт гараа тавьдаг. Гэвч зүрхцээжний барагцаалвал төв хэсэгт байрладаг.
- Инээд нь зөвхөн сэтгэлийг бүлээцүүлдэггүй.Даралтыг хэвийн болгож, зүрхний үйл ажиллагааг сайжируулахад тус дэм үзүүлдэг байна.
- Дуулж байхад найрал дуучдын зүрх адилхан айзамтай цохилж эхлэдэг нь гайхалтай.
- Мэргэжилтнүүдийн нотлож байгаагаар, хүний зүрхүнэхээрийн их нөөцтэй бөгөөд энэ нь 150 жилээс багагүй хугацаанд бүрнээ хүрэлцэж болох гэнэ.
- Гарын чигчий хуруу нь онцгой сувгаар зүрхтэй “холбоотой” гэж эртний Египетэд үздэг байжээ.Тиймээс гэрлэх үед чухамхүү энэ хуруунд бөгж зүүдэг заншилтай болсон байна.
- Бидний зүрх тайван байхад, 24 цагт100000 орчим удаа агшиж, харин барагцаалвал арван тонн цус түүгээр дамжин өнгөрдөг байна.
- Зүрх зогсож,... дөрвөн өдрийн дараа дахин цохилсон тохиолдолорчин үеийн анагаах ухааны практикт байдаг.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ