Машин жолоодох нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Машин барих нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай эрдэмтэд ярьжээ.Машин жолоодох нь хүний бие галбирт сөргөөр нөлөөлдөг болж таарч байна.

Австралийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэдтуршилт хийжээ.Судалгаанд австралийн хоёр мянга орчим жолооч оролцож, ингэхдээ тэднийг жин, өдөр тутмын хөдөлгөөнтэй байдал, хоол тэжээл, согтууруулах ундааны хэрэглээ, түүнчилэн нийгмийн байдлаар нь хэд хэдэн хэсэгт хуваасан байна.Үүний зэрэгцээ,насаар ч бас ангилжээ.

Байнга машин барихыг суугаа ажилтай адилтгажболно гэж эрдэмтэд тайлбарласан байна.Ийм ажил болон машин барих хоёр адилхан хортой ажээ.

Машин барьж явахад хүний жин нэмэгдэж, ингэхдээ эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдэд энэ зүй тогтолцол илүүтэй ажиглагддаг байна. Нуруу муруйх, чихрийн шижин болон зүрх-судасны өвчинтэй болох зэрэг эрүүл мэндийн асуудал ч үүсдэгийг дурдаж болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ