Энэ оны эцсээр Хятад, Монголын гаалийн татвар тэглэнэ

Манай улс өнгөрсөн сард БНХАУ-тай Замын-Үүд, Эрээний хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ дагуу эдийн засгийн чөлөөт бүс байгуулах барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны эцэс гэхэд ашиглалтад орох аж. Түүнчлэн чөлөөт бүсийн газар нутагт хоёр улсын 50 гаруй бизнес эрхлэгч төвлөрсөн байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах гэрээний дагуу хоёр улсын бизнес эрхлэгчдийн экспорт, импортын татварыг харилцан тэглэх юм.

Энэ оны эцсээр Хятад, Монголын гаалийн татвар тэглэнэ

Эл бүс хоёр улсын хил дээр 18 ам.км газар нутгийг эзлэх бөгөөд тус бүртээ есөн ам.км талбайд байрлах юм байна.

Одоогоор манай улсын зүгээс техник, эдийн засгийн үндэслэл, эрсдлийг үнэлэх баримт бичиг бэлтгэсэн бол Хятад улсын зүгээс бүсийн ерөнхий үйлдвэрлэлийн төлөвлөгөөг боловсруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ