Цагдаа хөнөөсөн хүүхдүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Ховд аймгийн Булган суманд цагдаагийн алба хаагч цагдаа Т-г буудаж амийг нь хохироосон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан. хэргийг үйлдсэнБаянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хапаар нар нь тус сумын ерөнхий боловсролын сурагчид юм. Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хавтаст хэрэг нь Нийслэлийн прокурорт шилжсэн байна. Прокурор хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлж, Дээд шүүхээс харьяалал тогтооно. Тэдэнд Эрүүгийнхуулийн 91, 91,2-т зааснаар бусдыг санаатай алсан хэргээр шалгаж буй юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ