Баянзүрхийн иргэд Эх оронч гишүүнээ дэмжихээ илэрхийлэв

УИХ-ын сонгуулийн 53-р тойрогт буюу нийслэлийн Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16-р хороонд АН-аас нэр дэвшиж байгаа Ж.Батзандангийн иргэд сонгогчидтой хийж буй уулзалтууд үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр 16-р хорооны иргэдтэйгээ уулзаж хийсэн ажлууд болон сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Иргэд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хийсэн ажлуудын талаар үнэлэлт дүгнэлтээ өгөхдөө Баянзүрх дүүргийнхний тулгамдсан асуудал болоод байсан эмнэлгийн асуудалд анхаарал тавьж, тэр дундаа барилгын ажил нь царцаагдаад байсан 3-р төрөх эмнэлгийг бүрэн ашиглалтанд оруулсанд талархаж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн дөрвөн жилийн өмнө сонгогдохдоо ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж,шударга үнэний дуу хоолой болж ирснийг ньтус хорооныхон өндрөөр үнэлж байв. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны хувьд цэргийн албан хаагчид өрх олонтой. Ж.Батзандангийн Батлан хамгаалах салбарынханд өндөр ач холбогдол өгч ирснийг тэд онцолж хэлсний зэрэгцээ цэргийнхний тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудалд анхаарал хандуулахыг захилаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдийнхээ үзүүлж ирсэн итгэл, түмнийхээ өгч буй дэмжлэгийг өндөрт өргөн, ямагт шударга үнэний талд зогсож, цаашдаа ч энэхүү жанжин шугамаараа зүтгэсээр байх болно гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн Хамтын тэтгэврийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг иргэдийн амьдралд тустай олон хуулиудыг өөрийн биеэр санаачилж, мөн хамтран боловсруулж УИХ-аар батлуулсан тухайгааЖ.Батзандан мэдээлэв. Үүний зэрэгцээ Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах тухайӨргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн сайн мэдээг дуулгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ