37 мянган оролцогч ЭЕШ өглөө
2016-2017 оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлээ. Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр 12:00 цагт эхэлж, 100 минут үргэлжилж дууссан байна. Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа бөгөөд өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 37200 гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцож байгаа аж. Маргааш Англи хэл, Монгол улсын түүх, Химийн хичээлүүдийн шалгалт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ