НӨАТ-ын сугалаанд зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцоно.


Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг албан байгууллагууд хэвлэдэг болсон.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 11 удаагийн сугалааны тохирол зохион байгуулагдаад байгаа бөгөөд энэ долоо хоногийн Ням гарагт буюу зургаадугаар сарын 19-нд 12 дахь тохирол болох гэж байна.Тавдугаар сарын 24-ний өдөр “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-д 2 дугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан.
12 дахь удаагийн сугалааны тохирол шинэчлэгдсэн журмаар зохион байгуулагдахаараа онцлог ба зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ