Өнөөдөр болох зарим үйл явдал

09:30 цагт Гадаад хэргийн яамны Номын танхимд Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал эхэлнэ.

09:30 цагт ЭМСЯ-ны Б зааланд АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулиас зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухаан, эмчилгээний шилдэг аргууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний 5-р хурал болно. Уг олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хоёр жил тутамд зохиогддог бөгөөд уламжлалт анагаах ухааны салбарт ач холбогдолтой үйл явдал юм. Хуралд 7 орны 40 гаруй төлөөлөл оролцоно.

11:00 цагт Нийслэлийн 2 төрөх эмнэлэгт 70 мянга авдаг оюутнууд 7 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг гардуулан өгнө.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Иргэний зориг-Ногоон намаас Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж шүүхэд хандах талаараа мэдээлэл хийнэ.

11:40 цагт Нийслэлийн татварын газрын байранд Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв”-ийн үйл ажиллагаа албан ёсоор нээнэ.

12:00 цагт Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол болно. Тус сургууль 3 жил өөрийн гэсэн байргүй явсаны эцэст сургуультай болох гэж байгаа аж.

12:00 цагт “Интерном” номын төв дэлгүүрт Менежментийн цуврал номын шинэ дугаарыг танилцуулах уулзалт болно.

14:00 цагт ХУД-ийн 4-р хорооны гаднах талбайд Гэр хорооллын дахин төлөвлөлт "Эко Яармаг 1" төслийн хүрээнд "Буянт-Ухаа 2" хороололд орох иргэдийн түлхүүр гардуулах ёслол болно.

15:00 цагт Занабазарын музейд Монголын Урлагийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй Улаанбаатар Олон Улсын Медиа урлагийн наадмын хүрээнд “Урлагтай яриа” цуврал уулзалт болно. Уулзалтад Францын уран бүтээлч Диень Рабро оролцож, “Монгол” төслийн танилцуулгыг хийх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ