САЙН МЭДЭЭ: Сумуудад нислэг үйлдэх эхний онгоц иржээ

Манай улсын аймгуудыг 315 суманд хуваадаг. Сум нь монголын засаг захиргааны хоёрдугаар түвшний нэгж юм. Манай улсын ихэнх сумууд төвийн авто замд холбогдоогүй. 1990 оноос өмнө аймаг тус бүрд сумд хоорондоо “Царцаа ногоон” (бидний нэрлэж заншснаар) хэмээх онгоцоор нислэг үйлддэг байсан. Улсын энэ үйлчилгээ 1990 оноос хойш байхгүй болсон. Харин ирэх жилүүдэд 160 гаруй сум хооронд нислэг үйлдэх боломжтой болсон талаар эрх барьж байгаа Ардчилсан нам мэдэгдэж, сонгуулийн сурталчилгаандаа ч энэ талаараа дурьдаад авсан. Харин үүнийг сонссон зарим нэг нь сонгуулийн шоу хэмээн хүлээн авч байгаа нь харагдсан.

Тэгвэл 160 гаруй сумдад нислэг үйлдэх есөн хүний суудалтай жижиг оврын онгоцны эхнийх нь ирж орон нутаг руу нислэг үйлдэж эхэлсэн байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ