Дунд голын замыг нээх хугацаа хойшиллоо

Өнөөдөр нээхээр төлөвлөж байсан Дунд гол буюу үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арындөрвөн км авто зам, Гандийн гудамжнаас Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг зургаадугаар сарын 5-ны өдөр нээх байсан боловч 25-нд нээхээр хугацааг хойшлуулсан байна. Дулааны хоёр компенсаторын өргөтгөл болон цахилгааны шугам шилжүүлэх ажлууд графикт хугацаандаа хийгдэж амжаагүйгээс ийнхүү зам нээх хугацааг 20 хоногоор сунгасан байна. Түүнчлэн зам, барилгын ажилтай зэрэгцэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Дунд голын эргийн дагуу тулц бетон хана хийх юм. Зам засвар өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Си ЭФ Си” групп гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ