Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь нэмэгдээд байна

Сүүлийн үед өдөрт л 1-3 хүүхэд зам тээврийн осолд өртөж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна.

Ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэг амарсантай холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, бага насны хүүхдийг хүүхдээр нь асран хамгаалуулах, дэлгүүр лүү явуулах, эрсдэлтэй газар тоглуулах, тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэх зэргээс болж хүүхэд осолд өртсөөр байна.

Бага насны хүүхдийг хүүхдээр асран хамгуулна гэдэг бол нэг биш хэд хэдэн хүүхдийн амь нас эрүүл мэндийг хохирооход хүргэж байх тул эцэг эхчүүд энэ тал дээр илүү их анхаарах хэрэгтэй байна. Таны буруу үйлдэл бүрийг таны хүүхэд давтах болно.

Өчигдөр гэхэд БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Төмөр замын 59\1-р байрны урд замд “T.Prius” маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 5 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн. Тухайн үед С нь 6 настай, 11 настай эгч нарынхаа хамт явж байжээ. Мөн түүнчлэн ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний урд замд Benz E270 маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуйтай Б-г мөргөж гэмтээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ