Сурагчийн ширээ, сандалны стандартыг ирэх хичээлийн жилээс эхлэн мөрдөнө

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага” MNS 6582:2016; “Сурагчийн ширээ ба сандал. Турших арга” MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан билээ.

“Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага”MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал, Турших арга” MNS 6583:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ болон сандлын бат бэхийг шалгах аргачлалыг тогтоосон.

Тэгвэл дээрх хоёр стандартуудыг 2016 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ