УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллаж байна


УИХ-ын дарга,Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар өнөөдөр /2016.06.16/ хөдөө орон нутагт ажиллаж, иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудаар үргэлжлүүлж байна. Өнөөдөр өглөө Дорноговь аймагт ажилласан бол харин одоо Өмнөговьт ажиллаж байна.
Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Өмнөговь аймагт УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нар нэр дэвшиж байна. Ардчилсан нам энэ жил даргын цүнх барьж яваад, гэнэт лифтэнд суудаг нөхдийг дэвшүүлэхгүй, харин цаашид мерит систем буюу аймаг орон нутгаа удирдаж, аливаа ажлыг хийж сурсан, туршлагатай, мэдлэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Ингэснээр Ардчилсан нам бусдын ажил хөдөлмөрийг үнэлдэг системийг нэвтрүүлсэн. Б.Бадраа бол өнгөрсөн 4 жилд өмнийн цэнхэр говио өөрийн удирдлагаар хөгжүүлж байсан бол ирэх дөрвөн жилд тэрээр УИХ-д нутгаа төлөөлөн суухаар нэр дэвшээд байна. Түүнд Өмнөговь аймгаа жишиг аймаг болгох төлөвлөгөө бий. Харин УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь улс төрд шинэ хүн биш. Тэрээр өнгөрсөн хугацаанд зөвхөн УИХ-ын гишүүн төдийгүй, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай төрийн түшээ гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ