Б.Болор: Төсөв хүндрээгүй, цалин, тэтгэвэр хэвийн олгогдоно

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцлоо. Өнөөдөр 17:00 цагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанд болж “Сайн хашаа” хөтөлбөрийн журманд өөрчлөлт оруулжээ.

Сангийн сайд Б.Болор “Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж “Сайн хашаа” хөтөлбөрийн журмын талаар хэлэлцэж тогтоолдоо тодорхой өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргалаа. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь улсын төсөвт дарамт учруулах, хууль зөрчих асуудал байхгүй.

Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр удахгүй цалин, тэтгэвэрээ тавьж чадахгүй, асуудал хүндэрнэ. Урсгал зардлуудаа санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна. Цалин, тэтгэвэр болон урсгал зардлууд хуваарийн дагуу хийгдээд явж байгаа. Цаашдаа ч хуваарийн дагуу хийгдээд явахаар байгаа. Гүйцэтгэл нь гараагүй байхад зарим төрийн байгууллагууд янз бүрийн мэдээлэл гаргаж, улстөржилт явуулж, ард иргэдийг төөрөгдүүлж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ