"Madness"-ын "Хотын гудамж" шинэчлэгджээ

"Madness" хамтлаг эргэн ирлээ. “Хотын гудамж”, “Дурсамж бүсгүй”, “Нэг өдөр” гээд олон сайхан дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан тэд “Colors of Madness 3” цомгоо фенүүддээ хүргэхээр ажиллаж байна.

Тэд цомогтоо ихэвчлэн шинэ уран бүтээлүүдээ багтаасан бөгөөдзалуусын сонсох дуртай "Хотын гудамж" дуугаа Харангын Лхагваатай, "Зочин" дуугаа реппер Gee-тэй хамтран шинэ хэв маягт оруулсан гэнэ шүү.“Colors of Madness 3” цомгийн баяр энэ сарын 22-нд болох юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ