Кейт Уинслэт гурав дахь хүүхдээ тээж байна


Оскарын шагналт жүжигчин Кейт Уинслет өнгөрсөн нэгдүгээр сард гурав дахь нөхөртэйгөө хуримласан. Түүний гурав дахь нөхрийг Ричард гэдэг.Хосууд гэрлэхээр болсон тухайгаа гэр бүлийнхэн найзууддаа гэнэт дуулгасан бөгөөд Кейтийн аав түүнийг дахин гэрлэх гэж байгааг дуулаад багагүй цочролд орсон гэнэ. Гэсэн хэдий ч охиныхоо амьдралаа аз жаргалтай болгохоор хийсэн энэ сонголт, шийдвэрийг хүндэтгэн үзсэн аж.
Харин өчигдөр Кейт өөрийн ойр дотныхондоо жирэмсэн болсон тухайгаа хэлжээ. Игнээд тэрбээр гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа юм. Одоо түүний охин 12 настай бол хүү нь есөн настай.
Кейт Уинслет анх 1998 онд найруулагч Жим Триплетонтой гэрлэж байсан. Жим түүний кино ертөнц дэх амжилтын үүдийгнээж өгсөн гэж хэлж болно. Харин тэд хоёр жил хамтамьдарч бяцхан охинтой болсны дараагаар салцгаасан юм. Харин түүний хоёр дахь нөхөр жүжигчин Сэм Мэндс байсан. Тэд долоон жилийг хамт өнгөрүүлсэн ч өнгөрсөн 2010 онд мөн л салсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд ганц бие ээжийн амьдарлаар амьдарсны эцэст тэрээр ийнхүү дахин гэрлэж байгаа ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ