Ой хээрийн түймрийн гаралт, давтамж ихэсчээ

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан “Ой хээрийн түймрээс сэргийлье” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 03-ны өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай үргэлжлэх гэж байна.

Арга хэмжээний зорилго нь Монгол Улсын ”Ойн тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, Засгийн газрын 2009 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013.04.19-ны 1/185 дугаар албан бичгээр ирүүлсэн албан даалгаврын хэрэгжилтийг хангах, ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд хүргэх ухуулга сурталчилгааг сайжруулахад чиглэжээ.

Тиймээс ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, ихсэж иргэдийн амь нас,эрүүл мэнд, мал, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулжбайгаатай холбогдуулан иргэд, малчид цогтой үнс нурмаа ил задгай асгалгүй, тагтай битүү сав, ухсан нүхэнд хийх, малын бэлчээрт татсан тамхи, асаасан шүдэнзээ бүрэн унтраах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, ил галаар тоглуулахгүй байх, орон нутагт зорчиж байгаа иргэд техникийн аюулгүй байдлыг хангасан оч баригчтай тээврийн хэрэгсэлтэй явах, бүлэг бөөгнөрөл үүсгэн ой модонд зугаалахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыганхааруулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ