Оросын Карелид 15 хүүхэд усанд осолджээ

Карелийн Сямозеро нууранд салхи хөдлөж, давалгаа үүссэнээр 15 хүүхэд амь үрэгдсэнийгОросын Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэнбүрэн эрхт төлөөлөгч Павел Астахов Twitter—ийн микроблогтоо бичжээ.
“Сүүлчийн мэдээгээр, Карелид амь үрэгдсэн 15 хүүхдийн цогцосыг оллоо... Аймшигтай эмгэнэлт явдал...асар гарз хохирол... Ойр дотнын бүх хүнд гүн эмгэнэлилэрхийлж байна...” гэж тэр бичжээ. Түрүүнд нь 14 хүүхэд амь үрэгдсэн, тэд бүгдээрээ зуслангийн жагсаалтад байсныг мэдээлсэн байна.
Хууль сахиулах байгууллагын учрыг мэдэх хүний хэлснээр,ургьдчилсан мэдээгээр, сүүлчийн олдсон хүүхэд нь зусланд бүртгэлгүй байжээ.
Зургаадугаар сарын 18-нд “Парк-Отель Сямозеро” зуслангийн 47 хүүхэд дөрвөн багшийн хамт Сямозер нуураар явахаар хоёр завьтай гарч, дараа нь салхи хөдлөснөөр давалгаанд цохиулсан байна.
Болсон явдалтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөрдөн шалгах ажлын хүрээнд дөрвөн хүнийг саатуулаад байна. Оросын ерөнхийлөгч Владимир ПутинКарелид болсон эмгэнэлт явдлын шалтгаан, гэм буруутай этгээдүүдийг тогтоохыг Мөрдөн байцаах хороонд даалгажээ.
Нуурын аялалд хүүхдүүдийг дагалдаж явсан багш нар тэднийг аврах талаар шаардлагатай мэрийлт гаргаагүй, зөвхөн амиа л бодож байсан байна. Оросын мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин ингэж мэдэгджээ.
Карелийн тэргүүн Александр Худилайнен амь үрэгдсэн хүүхдүүдийн гэр бүлд бүс нутгийн төсвөөс тус бүр нэг сая рубль өгөхөөр амласан байна. Хүүхдүүд Москва хотоос амрахаар ирсэн бөгөөд тэдний дунд өнчин хүүхдүүд байгаа гэнэ.
Зургаадугаар сарын 20-ны даваа гарагт Карелид гашуудал зарласан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ