Өнөөдөр болох үйл явдлууд

  1. АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг "Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт"09.50 цагт Төрийн ордонд эхэлнэ.
  2. “Хонины цэцэг өвчнийг хяналтад авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь” төслийн нээлт 10.30 цагаас Хүнс, Хөдөө аж ахуйн яаманд болно.
  3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Бүрд” констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга угсралтын ажлаа эхлүүлэхээр 11.30 цагаас нээлтийн үйл ажиллагаагаа зарлаж байна.
  4. 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол улсын шүүхийг цогцоор нь судалж, үнэлгээ, санал,зөвлөмж өгсөн хөндлөнгийн судалгааны дүнгээр хэвлэлийн бага хурал хийнэ.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хэнтий аймгийн ИЗНН-аас нэр дэвшигчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас БЗД-т УИХ-ын 54, НИТХ-ын 14-р тойрогт нэр дэвшигчдийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  7. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас СХД-ийн МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  8. Онцгой байдлын албаны музейн нээлтийн ёслолын ажиллагаа ОБЕГ-ын байранд 09.00 цагаас эхэлнэ.
  9. Онцгой байдлын албанд шинээр орсон албан хаагчид тангараг өргөх ёслолын ажиллагаа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид 11.30 цагаас эхэлнэ.
  10. Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв, Аврах ангийн цогцолбор барилгын нээлт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв, Аврах ангийн цогцолбор барилгад болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ