Археологийн судалгааны нээлт болно

Монгол, туркийн хамтарсан археологийн судалгааны нээлтийн ажиллагаа өнөөдөр 15:00 цагт Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолборт болно.

Монгол улсын ШУА, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагатай хамтран Монгол улсын нутагт буй Эртний Түрэгийн үеийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслүүдийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Харин өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 05-н хүртэлх хугацаанд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг хийх гэж байна.

Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судалснаар уг дурсгалын өнөөгийн байгаа байдлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажлын бэлтгэлийг хангах юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ