БЗД-ийн 14-р байр хорооллын барилгын шав тавих ёслол боллоо

Бүрд констракшны Гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь БЗД-ийн 13, 14-р хорооны 141 айлын газрыг чөлөөлж, төслийн ажлыг эхлүүлсэн ч хөрөнгө оруулалтын асуудлаас шалтгаалан ажлын явц удааширсан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд багагүй хугацааны хүлээлт үүсээд байв. Улмаар дахин төлөвлөлтөд иргэдийн итгэл үнэмшил ч багагүй суларч, бухимдал дагуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр тус компани нь хөрөнгө оруулалтаа бүрэн шийдвэрлэн, А хэсэгчилсэн талбай. 1260 айлын орон сууцны 4 блок барилгын шавыг тавьж, барилга угсралтын ажлаа эхлүүллээ. Үүнд хүлээлттэй байсан иргэдийн сэтгэгдэл ч өндөр байлаа.

Төслийн ажил удааширсан хугацаанд тус компани иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу түрээсийн зардлыг цаг тухайд нь өгч байжээ. Түүнчлэн газраа чөлөөлсөн иргэдийг 3 үе шаттайгаар орон сууцанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Шавь тавих ёслолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д. Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Тэрээр "Нийслэл хотод 200 гаруй мянган гэр хорооллын айл байдаг. Эдгээрийг дахин төлөвлөж хотхон, амьны орон сууц барих ажил 2013 оноос эхэлсэн. Бүрд компани хамгийн анх төлөвлөлтөд шалгарсан компаниудын нэг. Мэдээж өнгөрсөн хугацаанд хүндрэл бэрхшээлтэй зүйл олон байсан. Улаанбаатар хотын зүгээс дэд бүтцийг нь татах ажлыг төсөвтөө суулгаад, одоо бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Хамгийн гол нь иргэд маань энэ дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж, хүлээцтэй, тэвчээртэй хандаж ирснийг тэмдэглэх ёстой. Би иргэдээс удаан хугацаанд хүлээлгэсэндээ албан ёсоор уучлалт гуйж байгаагаа илэрхийлж байна. Бүрдкомпани нь гадны хөрөнгө оруулалтыг татаж, энэ ажлыг богино хугацаанд чанартай хийхээр өнөөдөр гараагаа эхэлж байгаа юм байна. Удахгүй энд чөлөөлсөн айлуудыг орон сууцанд нь оруулж, энэ 30 гаруй га газарт шинэ хотхон барих тэр дүр зургийг харах болно. Бүрд компанийн хамт олон, ажилчид, хамтран оролцож байгаа гадаадын компаниуддаа хотын удирдлагын зүгээс байрлаж талархаж байгаагаа илэрхийлж байна." гээд амжилт хүслээ.

Төлөвлөгөөний дагуу 6 дугаар сарын 8-ны өдөр эхний ээлжийн 22 айлыг Баянзүрх дүүргийн 25-р хороонд өөрсдийн барьсан 96 дугаар байранд оруулсан бол одоогоор дараагийн ээлжийн 30 айл өрхийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Харин үлдсэн айлуудыг хуваарийн дагуу 8 дугаар сард орон сууцанд оруулахаар ажиллаж байна.Энэ оны эхний хагас жилийн байдлаар Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч Зургаан талт ХХК 150 айлын орон сууц, мөн дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгч Гангар инвест ХХК 168 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ