Их хэмжээний зай олдсон нь Сэлэнгийнхнийг айлгаж байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын VII багийн нутаг, Орхон голын эргээс их хэмжээний зай олдсон гэнэ.Төмөр замын 24 дүгээр зөрлөг байрладаг энэ газарт 1990 оноос өмнө Бөөний бараа бааз байсан бөгөөд тэр үед газар булсан байж магадгүй гэж нутгийн иргэд үзэж байна. Тэнд газар ухах үед зэвэрч, хуучирсан зай хайрцаг хайрцгаараа гарч ирдэг бөгөөд дөрвөн жилийн өмнөөс ил гарч эхэлсэн байна. Зайнд агуулагддаг хор цас, борооны усаар дамжин Орхон голд орж байхыг үгүйсгэхгүй бөгөөд тэр хавийн мод олноороо үхэж байгааг ч үүнтэй холбож байгаа юм байна. Иргэд энэ тухай аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн ч өдий хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ