Мориндоо чирэгдэж амиа алджээ

Ахуйн хүрээнд хүн амины онц ноцтой гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд орон нутагт архидан согтуурсны улмаас нэгнийгээ зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5-р баг Хараагийн гудамжинд тус сумын харьяат 39 настай эрэгтэй Ц нь, хамт архи уусан тус сумын харьяат 47 настай эрэгтэй Х-г зодож амийг нь хохироосон хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Мөн амралтын өдөр тус аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгонд оршин суух 8 настай эрэгтэй Г нь унаж явсан мориндоо чирэгдэж нас барсан хэргийг шалгаж байна. Өмнө нь энэ сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 06-р хороо "Тэрэлжийн урд "өвөлжөө" гэх газар хүүхэд моринд чирэгдэж нас барсан байна" гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хороонд суух 52 настай эрэгтэй Б-ийн ач хүү Хан-Уул дүүргийн 05-р хороонд суух 10 настай эрэгтэй А нь морь унаж яваад дөрөөндөө тээглэн чирэгдэж нас барсан хэрэг гарсан.

Эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс болж хүүхэд бэртэж гэмтэх, цаашлаад амь насаа алдах тохиолдол буурахгүй байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ