Украины хил дээр тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан Д.Дөхөмбаяр гэж хэн бэ


Украин-Румыны хилийн “Дьяково” шалган нэвтрүүлэх цэг дээр Унгарт суух элчингийн дипломат ажилтан Д.Дөхөмбаяр их хэмжээний хууль бус тамхи авч яваад саатуулагдсан талаарх мэдээлэл өнөөдөр олон нийтэд цацагдлаа. Энэ талаарх мэдээллийг өчигдөр орой Оросын зарим хэвлэлүүдээр мэдээлж байсан бол өнөөдрөөс Монголын хэвлэлүүд шуугиж эхэллээ. Тодруулбал, Унгарт суух элчингийн дипломат ажилтан Д.Дөхөмбаяр нь их хэмжээний тамхи Украйны хилээр нэвтрүүлэх гэж байгаад саатуулагджээ. Тэрб ээр ОХУ-д суух элчин сайд Б. Дэлгэрмаагийн бичиг баримттай явсан байна. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Одоогоор энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ мэдээлэл авахаар ажиллаж, шалгаж байгаа. Маргааш салбарын сайд энэ талаар 14 цагаас мэдээлэл хийнэ” гэж мэдэгдээд байна. Тэгвэл сошиал сүлжээнд Д.Дөхөмбаяр гэгчтэй холбоотой сонирхолтой мэдээллүүд гарч байна. Тодруулбал, хууль бус тамхины асуудалд холбогдсон Дөхөмбаяр гэгч нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын гарын хүн нь гэгддэг нэгэн юм. Сү. Батболд нь түүнийг анх 2004 онд гадаадад томилсон түүхтэй. Мөн Монгол импексын даргаар өөрийнхөө дараа тавьж байсан гэнэ. Ингээд 2008 оны сонгуульд Сү.Батболд нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос улиран сонгогдож улмаар С.Баярын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар томилогдон ажилласан юм. Энэ хугацаандаа түүнийг өөрийн хүмүүсээ гадаадад элчин, зөвлөхөөр "илгээсэн" гэх хардлага нэлээд байдаг нь үнэн. Тэрхүү томилгоонуудынх нь дунд н.Дөхөмбаяр гэгч энэ нөхөрийн томилгоо ч багтдаг аж. Тийм ч учраас Д.Дөхөмбаяр гэгчийг Сү.Батболдын "гарын хүн" хэмээн харддаг юм. Мөн "муу дээр муухай, муухай дээр улцан" гэгчээр Д.Дөхөмбаяр дипломатич биш бөгөөд мэргэжлийн бус нэгэн аж. Тиймээс ёс зүйгүй үйлдэл гаргаж эх орныхоо нэрийг олон улсын тавцанд "шороотой" хутгалаа хэмээж олон хүмүүс ярилцаж байна. Сүүлийн үед дипломат ажилтнуудтай холбоотой таагүй мэдээлэл мэр сэр гараад байгаа билээ. Өнгөрсөн онд гэхэд Эрээний Консул А.Баярсайхан хууль бус асуудалд орооцлогдож, түүнийг албан тушаалаас нь буулгасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ