“ИУ” АНУ-ын нисэхийн баазуудад заналхийлж байна

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлж байгаагаар, “Исламын улс” (ИУ) бүлэглэл дэлхий нийтийн хэмжээнд АНУ болон НАТО-гийн агаарын цэргийн хүчний 77 баазын тухай мэдээлэл цуглуулж,эдгээрийн эсрэг халдлага үйлдэхийг өөрийн талынханд уриалж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд дурдаж байна.

Тус орны үндэсний тагнуулын алба (ҮТА) ням гарагт ингэж мэдэгджээ. Террорын бүлэглэл 21 орны зарим хүний тухай мэдээлэл, тухайлбалӨмнөд Солонгосын буяны байгууллагын нэг ажилтны хувийн мэдээллийг сүлжээнд тавьсан байна. Одоо хууль хяналтын байгууллага энэ хүнийг хамгаалалтдаа аваад байгаа ажээ.

Дээрх албаны төлөөлөгчдийн хэлснээр,ИУ бүлэглэлийн хакерын бүлгийнхэн Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний америкийн объектууд, тухайлбал нисэхийн “Osan” баазын тухай мэдээлэл цуглуулсан байна. Эдгээрийн хаяг болон хиймэл дагуулын зургийг мэдээлэл солилцох албаны тусламжтайгаар Google-д байршуулжээ.АНУ-ын армид аюулын тухай мэдээлсэн байна.

Террорын байгууллагуудтай хамсан ажилладаг гэж сэжиглэгдэж буй 50 хүнийг сүүлийн 5 жилд Өмнөд Солонгосоос гаргажээ.“Тус орны иргэд болон түүний нутагт байгаа гадаадынхны эсрэг террорын ажиллагаа үйлдэх магадлал бодитой болж байгааг” Үндэсний тагнуулын алба сэрэмжлүүлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ