Дамбадаржаа, Дэнжийн мянга орчмыг хотын дэд төв болгон хөгжүүлнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болж хуралдаанаар Баяхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын явцыг танилцуулж, төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх байршлынтухай хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар тусгасан бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцожэхний шатандДолоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7,8,9,10,28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн Баянхошуу дэд төв болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эхний ээлжид дэд төвүүдийг хүн амын нягтаршил өндөр, гэр хорооллын бүсэд байгуулах ньзөв гэж үзсэн учраасБаянхошуу, Долоон буудлыг сонгосон. Энэ төвүүдийггазар зүйн байрлалаас шалтгаалан хооронд нь авто замаар холбох бүрэн боломжтой. Баянхошуу , Сэлбэ дэд төвүүдийнбүтээн байгуулалтын ажил2014 оноос эхэлсэн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээний цогцолборын нарийвчилсан зураг төсөл гарсан гэдгийг тэрээр хэллээ.
Мөн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороо болонСонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороондиргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын 2 орон сууцыг барьж, улсын комисс бүрэн ашиглалтад хүлээн авсан.ОдооЕвропын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлэн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бохирын шугамыг татах ажил үргэлжилж байгаа бөгөөд 11 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэсэн юм.
Баянхошуу дэд төвдтавих бохирын гол шугам нь СХД-ийн 4,5,7,18,26 дугаар хороо буюу Баянхошууны тойргийн уулзвараас Таван шар, Мах импексийн уулзвар хүртэл 6,3 км үргэлжилэх бол Сэлбэ дэд төвийн бохирын гол шугам ньДолоон буудлын эцсээс 17-р сургуулийн уулзвар хүртэл буюу Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутаг дэвсгэрээр нийт 2,1 км үргэлжилж байгаа юм байна.
Бохир усны шугамын зурваст нийт 145 нэгж талбар өртөж байгаагаас эхний ээлжинд 23 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөр иргэдтэй гэрээ хийжээ.Дэд төвүүдийн дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр тендер зарлахаар бэлдэж эхэлжээ.Харин төслийн хоёрдугаар шатыг Дэнжийн 1000 орчмын 81,98га талбайд, Дамбадаржаа орчмын 66,75 га талбайд хэрэгжүүлэхээр байршлыг сонгосон байна. Дэд төвүүдийг байгуулснаар гэр хороололд төрийн үйлчилгээ болон дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Ингэснээр иргэд заавал хотын төв рүү ирж төрийн үйлчилгээ авах шаардлагагүй,айл өрхүүдэд дэд бүтэц ойртуулжөгснөөр иргэд байшин барих уу, хамтаараа нийлж орон сууц барих уу, “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах уу гэсэн шийдлээ өөрсдөө гаргах боломжийг бүрдүүлж өгөх болно гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ