Ж.Батзанданг Иргэний Альяанс төвийн тэргүүн Ж.Занаа дэмжихээ илэрхийлэв

УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрог буюу БЗД-ийн 11,12,13,16 дугаар хороонд АН-аас нэр дэвшигч Ж.Батзандан хүч үзэж буй. Тэрээр иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт БЗД-ийн 16 дугаар хороонд үргэлжилж байна.
Хорооны иргэд төр түмний итгэлийг дааж, шударга үнэний дуу хоолой болж буйд талархал илэрхийлэхийн сацуу тус хорооны бүтээн байгуулалтуудыг сайшааж урмыг үгсийг дайлаа. Мөн УИХ-ын гишүүд дунд намчирхаж талцалгүй шудрага зарчмыг баримталж хувийн болон төрийн байгууллагуудыг уялдуулан ажиллахадихээхэн хувь нэмэр оруулж байгааг үнэлж байсан юм.
Уулзалтын үеэр Иргэний Альяанс төвийн тэргүүн Ж.Занаа хүрэлцэн ирж УИХ-ын гишүүн,Өргөдлийн байнгын хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор Ж.Батзанданг дэмжиж байгаагаа илэрхийлхийн ялдамд, шударга ёсыг тогтоох цуцашгүй үйл тань энэ төр нийгмийг аврах гол тулгуур юм хэмээн сонгуулийн ажилд нь амжилт хүсч халуун алга ташилтаар мялаалаа.

Нэр дэвшигч Ж.Батзандангийн сонгуулийн штабаас мэдээлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ