Элэгний Д вирусийн эсрэг эмчилгээг нээсэн Жэфри Глэн ирнэ

Гурван сая хүнтэй Монгол Улсад ЭЛЭГНИЙ Д ВИРУСИЙН халдвартай 120 МЯНГАН хүн байхад 740 сая хүнтэй
Европийн Холбооны Улсад ЭЛЭГНИЙ Д ВИРУСИЙН халдвартай 120 МЯНГАН хүн байна!

Энэ тоо баримт ЭЛЭГНИЙ Д ВИРУСИЙН халдвар Монгол Улсад гамшгийн түвшинд аль хэдийн хүрсэнийг тодорхой харуулж байгаа юм.

ЭЛЭГНИЙ Д ВИРУС нь хүнд тусдаг хепатитын вирусийн хамгийн хүнд хэлбэр бѳгѳѳд хамгийн хурдан хугацаанд элэгний хатуурал, хорт хавдарт хүргэдгээрээ тун аюултай.

Тиймээс Оном сан болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн эрдэмтэд бид элэгний Д вирусийн эсрэг эмчилгээн дээр идэвхитэй ажиллаж байгаа дэлхийд тэргүүлэгч эрдэмтэд, их сургууль, компаниудтай нягт хамтран ажилладаг.

АНУ-ын Станфордын их сургуулийн Хепатит, элэгний эдийн инжинерчлэлийн тѳвийн захирал, Станфордын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жэфри Глэн Оном сангийн урилгаар Монгол Улсад хоёр дахь удаагаа ирэх гэж байна.

Профессор Жэфри Глэн нь элэгний Д вирусийн эсрэг шинэ эмчилгээний нээлт хийсэн нэрт эрдэмтэн хүн юм. Профессор Жэфри Глэн нь элэгний Д вирусийн эмчилгээнд хувьсгал гаргасан уг нээлт дээрээ суурилан Eiger Biopharmaceuticals компанийг байгуулсан нь 2016 оны 3 сард NASDAQ дээр IPO хийж хувьцаат компани болсон. Уг компаний элэгний болон халдварт ѳвчний эсрэг эмийн хѳгжүүлэлт хариуцсан Тэргүүн дэд ерөнхийлөгч Доктор Эдуардо Мартинс Профессор Жэфри Глэний хамт Монгол Улсад айлчилан "ЭЛЭГНИЙ ДЕЛТА ВИРУСИЙН ЭМЧИЛГЭЭНД АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНД ГАРЧ БАЙГАА ОЛОЛТ АМЖИЛТ, ѲНѲѲГИЙН БАЙДАЛ" сэдэвт нээлттэй лекц, уулзалтад оролцоно.

Элэгний Д (ДЕЛТА) вирусийн гамшгийн хор нѳлѳѳг Монгол Улсад бууруулахад энэ лекц, уулзалт тодорхой үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаа юм.

Элэг нэг Монголчууд та бүхэн минь энэ лекц, уулзалт ѳргѳнѳѳр ирж оролцон дэлхийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авах боломжтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ