Татарстан Улсын Эрүүл мэндийн сайд А.Ю.Вафиныг хүлээн авч уулзлаа
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа өнөөдөрОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан УлсынЭрүүл мэндийн сайд А.Ю.Вафин болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж, Татарстан улсын Хавдар судлалын эмнэлэгт монгол эмч мэргэжилтнүүдийгсургалтанд хамруулах чиглэлээр ярилцлаа.
Татарстан улс нь 3,8 сая хүн амтай, дундаж наслалт 72,8 бөгөөданхан шатныэрүүл мэндийн тусламж үзүүлдэг 80 нэгжтэй, том жижиг 1800 гаруй эрүүл мэндийн байгууллагуудтай, төрийн эрүүл мэндийн салбартаа 12 мянган хүн ажилладаг талаар уулзалтынэхэнд сайд А.Ю.Вафинонцоллоо.
Тэрээр тус улс нь зүрх судасны өвчлөлийг бууруулж, насбаралтыгбагасгаждундаж наслалтаа өсгөж чадсан аж. Тухайлбал өнгөрсөн жил л гэхэд 4200 гаруй хүнд зүрхний титэм судасныхагалгааг амжилттай хийсэн байна. Хэдийгээр зүрх судасны өвчлөлийг багасгаж чадсан ч хорт хавдраас шалтгаалах насбаралтыг бууруулж чадахгүй жилдээ 15-16 мянган хүнд хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсээрбайгаа аж.
Тэрээр уулзалтын төгсгөлд нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байгаад талархалаа илэрхийлээд, бүс нутгууддаа химийн болонтуяаны эмчилгээгхөгжүүлэх зорилготой байгаагааТөрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяад санал болгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ