Н.Бүргэдааг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ

СЕХ өнөөдөр УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Н.Бүргэдааг шүүхийн шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ.
Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 70.1 дэх заалтыг үндэс болгосон байна.
Тодруулбал, 70.1. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
70.1.1. мөнгө эд зүйл тараах
70.1.2.бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах
70.1.3.аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх
70.1.4. нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт тааварт бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх
70.1.5. сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах
70.1.8. Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэргийг хориглоно гэж заасан байгаа юм.
Н.Бүргэдаа нь Самбо бөхийн дэлхийн хоёр удаагийн хошой аварга, Москвагийн олимпийн шагналт байр, 1991 оны дэлхийн аваргийн хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт МУГТамирчин хүн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ