Авто замын борооны ус зайлуулах хоолойг бөглөжээ
Шаргаморьтын чиглэлийн барьсан шинэ замын эхлэл, Салхитын амын орчимд борооны ус зайлуулах дөрвөн хоолойг айлууд чулуу, бетоноор бөглөжээ. Үүний улмаас борооны ус хашлагаа давж цохисноос замд тодорхой хэмжээний эвдрэл үүсч эхэлсэн байна.
Тавдугаар сард шар усны үерийн улмаас мөн иймэрхүү байдал үүсч байсан бөгөөд Нийслэлийн авто замын газраас хоолойг тагласан айлтай нь уулзаж байжээ. Асуудлыг шийдэхгүй бол зам өргөсч, хашлагатай болсноор гадаргуугийн ус орж ирэх учир хашаан дундуур нь шуудуу татах, эсвэл тухайн айлын байршлыг солих зэрэг санал тавьсан байна. Гэвч саналыг хүлээж аваагүй аж. Харин одоо дахин байдал хүндэрчээ.
Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно гэж мэдээлж байгаа. Тэгэхээр тус замын хөдөлгөөн хаагдах хүртэл эрсдэлд ороод байгаа юм. Шинэ зам баригдахаас өмнө урсаж ирсэн борооны ус нь тодорхой хэмжээгээр хөрсөндөө шингэдэг байсан бол одоо хатуу хучилттай гадаргуу дээр үерлэх нөхцөл байдал үүсээд байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ