Өнөөдөр болох үйл явдлууд

  1. "Орос-Монгол-Хятад: 21 дүгээр зуун дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудал" олон улсын эрдэм шинжилгээний форумын Монгол дахь салбар хуралдаан 09.00 цагт МУИС-ийн ХЗС-ийн 331 тоотод болно.
  2. 10.00 цагт НҮБ-ын Хүүхдийн сан болон Мобиком Корпораци хүүхэд төвтэй компанийн нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол Мобиком-ын төв оффис дээр болно.
  3. 10.00 цагаас Моннис цамхагт дэлхийд тэргүүлэгч Женерал Электрик компанитай “Эрдэнэс Монгол” ХХК нь Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулна.
  4. Иргэдэд боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилготойгоор Нийслэлийн боловсролын газраас “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг 10.00-11.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт болно.
  5. 11.00 цагаас Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт нээлттэй өдөрлөгийг Ус сувгийн удирдах газраас зохион байгуулна.
  6. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.
  7. 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Улс төрийн намууд ардчилалыг гуйвуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж мэдээлэл хийнэ.
  8. Элэгний Д вирүсийн эсрэг шинэ эмчилгээний нээлт хийсэн нэрт эрдэмтэн Жэфри Глэн Оном Монгол Улсад айлчлан "Элэгний дельта вирусийн эмчилгээнд анагаахын шинжлэх ухаанд гарч байгаа ололт амжилт, өнөөгийн байдал" сэдэвт нээлттэй лекц, уулзалтад оролцоно. Лекц МУИС-ийн дугуй зааланд 17.30 цагаас болно.
  9. 18.00 цагаас Blue moon арт галлерейд зураач Х.Ариунзаяагийн "Passion" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ