Биеийн идэвхитэй байдал цус харвалтыг 40 хувиар бууруулдаг

Биеийн идэвхитэй байдлын хүчинд цус харвах магадлалыг 40 хувиар бууруулж болно. Техасын их сургуулийн судлаачид ийм дүгнэлт хийжээ.
Туршилтад ойролцоогоор 20 мянган хүн сайн дураараа оролцсон байна.Энэ хүмүүс 45-аас 50 хүртлэх насных байжээ. Судалгааны үеэр оролцогчид гүйдлийн замааргүйж байжээ. Ингэснээриймэрхүү бэлтгэл сургуулилт нь хүний цус харвах магадлалыг барагцаалвал 40%-иарбууруулж байлаа гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.
Бидний туршилтын дүн ашиг тусаа өгч, хүмүүс биеийнхээ хөгжилд ахиухан цаг зав, мэрийлт гаргана байх гэж Техасын их сургуулийн мэргэжилтнүүд найдаж байна. Сүүлийн үед цус харвалт нь бие махбодид маш их хор хүргэдэг нэлээд түгээмэл өвчлөл болж байгаа юм.Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд онцгой аюултай гэнэ.Өнгөрсөн жил Их Британид хөхний хорт хавдрыг бодвол цус харвалтаар хоёр дахин олон эмэгтэй нас баржээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ