Хатан Туулын амийг таслах операцийн нэг хэсэгтэй танилц!

Туул голын урсгал зарим хэсгээрээ тасарсан талаар сүүлийн үед нэлээд ярьж байгаа. Тэгвэл туулын амийг таслах операцийн нэгээхэн хэсэг юу болж ирсэн талаар одоо өгүүлье. Эдийн засгийн үр ашиг талаасаа илүүтэй харсан нөхдүүд газар усыг сэндийчихдээ юман чинээ тоохгүй байгаа талаар ярьж бичих нь зүйн хэрэг. Ер нь аливаад зааг хязгаар гэж байх нь зохистой. Тиймээс ч Туул голын эрэг, сав газар гэж үйлээ үзсэн газар нутгийн өмнөөс яс минь үйрч байгаа мэт болдог болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хатан Туулынэргийг хэн дуртай нь ухажэлс, хайрга олборлосны балгаар учирсан экологийн хохирол их. Хэдийгээр нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна гэдэг ч, хэрэг дээрээ байгаль сүйдсэн чигээрээ байна. Ерөөс Туул голыг таслах бас нэгэн үндэс нькарьерийн аж ахуйн нэгжүүд болоодбайгааг мэргэжилтнүүд хэлдэг. Нэг ширхэг хайрга 0.07 грамм ус агуулдаг бөгөөд хайрга нь агаарт байгаа чийгийг өөртөө татаж ус болгодог аж.Мөн хөрс болон газрын гүнд урсаж байгаа усыг өөртөө тогтоож, агуулдаг байна. Үүнийг холбогдох албаны нөхдүүд мэддэг хэрнээ хайрга олборлолтыг бүрэн зогсоох асуудлыг шийдвэрлэж дийлэхгүй явж ирсэн байдаг.

Туул голын эрэг сав газраас хайрга олборлож ирсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газар ньбүрэн зогсоож чадаагүй байхад нөхөн сэргээлтийн ажлын үр дүн хол мэт санагдавч, хариуцлага, хяналт тавих учиртай холбогдох бусадгазрууд нь ажилдаа эзэн байж чаддаг бол арай нааштай үр дүнтэй байж чаддаг байсан бол нөхцөл байдал өөр байж болох байсан биз.Тухайлбал, Нийслэлийн Байгаль Хамгаалах Газар 2009 оноос 2012 он хүртэл байгаль орчиндучруулсан хохирлыг нөхөн сэргээлгэх ажлыг хийлгүүлэх талаар зохих арга хэмжээаваагүй байгаа нь байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахадсөргөөр нөлөөлсөн гэх дүгнэлтийг Нийслэлийн Аудитын газраас хийжээ.

Харин Туул голын савгазрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга хэлэхдээ“…нөхөн сэргээлтийг гурван жил тутамд хийх ёстой байдаг ч, Туул голын ай сав дагуу хайрга олборлож байгаа компаниуд 12 гаруй жил олборлолт хийгээд нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй.”гэж байгаа юм.Мөн хайргыг нөхөн сэргээдэггүй. Учир нь хайргыг олборлосон л бол хайргаар буцааж нөхөн сэргээх ёстой байдаг. Тиймээс буруу нөхөн сэргээлт хийсэн буюу огт нөхөн сэргээлт хийгдээгүйгээс одоо Туул гол бохирдолын өндөр түвшинд хүрч байна гэсэн байгаа юм.

Тэгэхээр Нийслэлийн Байгаль Хамгаалах Газар гэж том нэртэй газар энэ тал дээрөнгөрсөн жилүүдэд юу хийж ирсэн ю бэ гэж асуумаар байна. Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын сав дагуу элс,хайрга олборлох үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан 8аж ахуйн нэгж байгууллагын олборлолт явуулсан талбайд байгаль орчны үнэлгээхийдэг мэргэжлийн эрх бүхий “Эх монголын байгаль” ХХК, “Энвишн грийн“ ХХК-уудаар экологийн хохирол тооцуулах ажлыг 40.0 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн гэжбайгаа ч, бодит үр дүн нь асуудалтай. Элс, хайрганы ордын ашиглалтын үйл ажиллагааны улмаас байгаль орчиндучруулсан хохирлын хэмжээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо хийсэн ажлынтайлангаар газрын нөөц, газрын хэвлий, хөрс, ургамал, ус, агаарын бохирдолзэрэгт 9113.1 сая төгрөгийн хохирол учруулсан тооцоо гарчээ.Харин 9113.1 сая төгрөгийн экологийн хохиролд1474.0 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийлгэх зардлын тооцоо гарсан байдаг.

Тиймээс байгаль орчинд учруулсан хохиролд 1474.0 сая төгрөгийн нөхөнсэргээлтийг хийлгэхээр дээрх аж ахуйн нэгжүүдийг шаардан одоогийн байдлаар 5аж ахуйн нэгжтэй 733.5 сая төгрөгийн нөхөн сэргээх ажлын гэрээ байгуулан 2013оны 10 дугаар сарын 1-ний дотор нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авахаартохиролцсон ч, одоогоор хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл алга байна.

Мөн Нийслэлийн Байгаль Хамгаалах Газар нь Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээх ажлын гэрээбайгуулаагүй байгаа ”Эрэл” ХХК, “ШТН” УҮГ, “Туул сонгины усны нөөц” ХХК зэрэгбайгууллагуудтай Байгаль хамгаалах тухай хуулийн 25.2-т “Байгалийн баялагашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах” заалтын дагуу байгальорчинд учруулсан 740.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн сэргээлгэх гэрээг яаралтайбайгуулах шаардлагатай байгааг ч НАГ-аас анхааруулсан байдаг.Тэгээд заасан хугацаанд нөхөн сэргээлтийнажлыг хийгээгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлж шийдүүлэхболно гэх анхааруулгыг өгсөн ч, тэд хийж дийлсэн юмгүй зөндөө удсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ