Өнөөдөр хятадууд 10 мянган нохой иднэ

Хятадын Гуаньси мужийн Юйлинь хотод нохойн махны уламжлалт наадам зуны нар буцах өдөр болдог уламжлалтай.Уг наадмын үеэр хятадууд олон мянган нохой, муурыг хүнсэндээ зооглодог бөгөөд ноходыг амьдаар чанаж үсийг нь зумлах, хуйхлах зэргээр хүний санаанд багтамгүй харгислал үйлддэг нь шүүмжлэл дагуулдаг юм.
Амьтан хамгаалах нийгэмлэгийн идэвхтнүүд энэхүү цуст арга хэмжээг хориглохыг хүсч хотын захиргаанд олонтоо хандсан хэдий ч эрх баригчид уг наадмын зохион байгуулалтад огт оролцдоггүй, бараг л иймэрхүү зүйл “байдаггүй” гэж хариулдаг аж.

Харин энэ жилийн хувьд хотын ресторануудыг гудамжинд нээлттэй ёслол тэмдэглэхийг хориглосон байна. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Юйлинь хотод нохой үржүүлгийн 10 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нохойн махны баярын үеэр хятадууд 10 мянган нохойг зооглодог аж. Эдгээр золгүй нохдын ихэнх нь хулгайлагдсан болон тэнэмэл ноход байдаг бололтой.

Ерөнхийдөө, Хятадад жил бүр 10-20 сая нохдыг хүнсэндээ хэрэглэдэг юм байна. Харин Синьхуа агентлагаас явуулсан санал асуулгаас харахад, баярт оролцогсдын 64 хувь нь нохойн махны наадмыг дэмжихгүй байгаа хэдий ч тэд олон жилийн уламжлалт баяр болохоор шууд байхгүй болгочих боломжгүй гэж үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ