Иргэдийн индэр
УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр дэвшиж байгаа. Тэрээр иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилсээрбайна. Ингээд иргэдийн яриаг хүргэе.
БЗД-ийн 12 дугаар хорооны иргэн:

Ж.Батзандан гишүүнд хүүхдээ сургалтанд хамруулах талаар өргөдөл өгч байсан. Одоо манай хүүхэд том машины жолоочын курс төгсөөд ажилд залгаад байгаа. Өнгөрсөн жилүүдэд манай хороо дахин төлөвлөлт явагдаж байгаа. Дэд бүтцийн шугам сүлжээ орж ирсэн гээд манай энэ хавийн газар үнэд ороод байна. Иргэддээ нэг зүйлийг хэлмээр байна. Дахин төлөвлөлтөө дэмжээд хурдан ажлуудаа эхлүүлж орон сууцандаа ормоор байна. Нэг хэсэг газар нь зөвшилцөөд тохирсон байхад хажуу нэг айл нь үнэтэй дуугараад ажлыг нь гацаагаад байна. Ж.Батзандан гишүүн энэ дахин төлөвлөлтийг хурдасгаж иргэдийн амьдрах орчинг бүрдүүлж өгөхөд л тус болооч ээ гэж хэлмээр байна.
БЗД-ийн 16 дугаар хороо Амгалан хотхоны оршин суугч:

Өнгөрсөн 4 жилд хийсэн ажлын тайланг тань сонслоо. Багагүй зүйлүүдийг хийсэн харагдаж байна. Манай хороонд жил болгон уулзалт хийдгийг ч мэднэ. Ж.Батзандан танд хэлэх ганцхан үг байна. Шудрага зарчимч байдлаа битгий алдаарай. Ард түмнийхээ итгэлийг битгий алдаарай гэж захимаар байна. Энэ 76-д ганц дуугардаг хүн та. Авилгал хээл хахууль шударга бус байдлыг та хэнээс ч айхгүй хэлж чаддаг. Таныг монголын ард түмэн бүгд харж байгаа. Тиймээс эх орноо худалч хулгайч авилгач нараас цэвэрлэж аваарай гэж хэлмээр байна.
БЗД-ийн 11-р хороо Хонхор өртөөний оршин суугч:

Би Төмөр замд 39 жил ажилласан хүн. Төмөр замын байгууллагад олон жил зүтгэж нойр хоолоо хасан байжгэр орон хань ижил үр хүүхдээ орхин байж зүтгэсэн энэ хөдөлмөрийг минь Төмөр замын байгууллага үнэлсэнгүй. Ядахнээ өртөөний энэ хэдэн хуучин байраа хувьчлаад өгөхгүй харамлаад байх юм.Энэ асуудлыг анхааралдаа авч өгөөч гэж хүсэх байна. Их Хуралд тань шиг эрч хүчтэй залуучууд маш хэрэгтэй.Хамтын тэтгэвэрийн хуулийг саначилан батлуулсанд баярлалаа гэж хэлмээр байна. Ахмадуудаа харж үзсэн өшөө олон хууль батлуулаарай гэж хүсье.
БЗД-ын 16-р хороонд байрлах Баянзүрх худалдааны төвийн хүнсний тасгийн худалдагч:

Өргөн хэрэглээний хүнсний үнэ хэсэг үнэд орсон. Саяхнаас гайгүй болж эхэллээ.Захынхан маань ихэвчлэн Хятад, Орос, Солонгосоос хүнсээ татдаг. Худалдан авагч нарын чадавх нэг үеээ бодуул сайжирч байна. Саяхнаас бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр явагдаж эхэлсэн манай хэд хэдэн худалдагч нар хамрагдаад явж байгаа.Манай хороонд ирж иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож байдаг танд баярлалаа гэж хэлмээр байна.
Ургах наран хорооллын оршин суугч:

Ард түмнээс сонгогдсон Ж.Батзандан дүүдээ амжилт хүсье. Хэзээд шулуун шударга цэгцтэй ярьж ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж төрийн өндөрлөг дээрээс үг хэлдэгт талархаж байна. Манай Ургах наран хорооллынхон жаахан л асуудал гарвал Ж.Батзандандаа ханддаг зуршилтай. Уг нь доод шатны байгууллагууд руу хандах ёстой хуулиараа бол. Гэхдээ тэд шийдэж өгөх нь битгий хэл биднийг хүн гэж тоодоггүй, өрөөндөө оруулах ч үгүй. Тийм болохоор бид гишүүндээ хандсаар ирсэн юм. Хамтраад асуудлаа хөөцөлдөөд сурцан хүмүүс ээ. Автобусны маршруттай болсонзаа тэгээд тог, гудамж талбайн тохижилт бүр 2 цэцэрлэг бариулаад авсан иргэд. Нөгөө их бохирын шугамын асуудал ч шийдэгдсэн.Ард түмэн ийм л хүнийг дэмжих ёстой. Сая Ж.Батзандан хэлж байна. Ам хэлээрээ уралдах биш хийсэн ажлаараа уралдая гэж. Үнэхээр зөв. Одоо намаараа талцаж чи би гэх цаг биш. Ажил хийж ард иргэдтэйгээ байгаа хүнийг л дэмжих ёстой. Монголын ард түмэнСүхбаатар жанжин шиг хүнийг олж чаджээ бид зөв хүнээ төлөөлөл болгосон гэдэгтээ итгэлтэй байгаа. Цаашид ч гишүүнтэйгээ хамтраад асуудлуудаа шийдээд явах болно. Та бүхэндээ баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ