Улаанбаатарт түр зуурын бороотой

2016 оны 06 дугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын баруун хэсэг, төвийн болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ