Путин улсын думийн ажлыг дүгнэв

Владимир Путин зургаа дахь удаагийн сонгуулийн улсын думийн ажлыг дүгнэж, ирэх есдүгээр сарын 18-нд болох сонгуулийн тухай ярив. Энэ долоо хоног одоогийн парламентын сүүлчийн ажлын долоо хоног байх болно.
Шинэ парламентыг холимог сонгуулийн системээр байгуулах бөгөөд тодруулбал_ 225 депутатыг намын жагсаалтаар (пропорционал системээр), үлдсэнийг нь нэг мандаттай тойргуудаас (мажоратор системээр) сонгоно. Улсын дум нийтдээ 450 депутатттай байх юм. Пропорционал системээр парламентад орохын тулд намууд таван хувийн босгыг давах хэрэгтэй. Тойргуудад нэр дэвшигсэд сонгогчдын олонхийн саналыг авахад л хангалттай юм.
Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа думийн ажлыг дүгнэхдээ, Крым, Севастополь Оросын бүрэлдэхүүнд орсныг одоогийн парламентын ажлын түүхэн үр дүн гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Төрийн тэргүүн зургаа дахь удаагийн сонгуулийн оросын парламентын ажлыг бүхэлд нь нааштай үнэлжээ.
Улс орны эдийн засгийн хөгжил, нийгмийн салбарын асуудал эрх баригчдын хувьд аюулгүй байдал, олон улсын харилцааны асуудлаас ч илүү тэргүүлэх шинжтэй байлаа гэж ерөнхийлөгч мэдэгдэв. “Та бүхний баталсан хуулиудын үр дүнд бид иргэдийн өмнө хүлээсэн нийгмийн үүргээ биелүүлж, улс төрийн системийг боловсронгуй болгож байна” гэж төрийн тэргүүн хэлээд, депутатууд бүх чиглэлээр “асар их ажил” хийснийг тэмдэглэв.
Депутатууд “бие биетэйгээ, засгийн газартай оновчтой яриа хэлэлцээр” хийхэд бэлэн байсныг Путин улсын думийн ажил амжилттай болох эх сурвалж байсныг дурдав.
Ерөнхийлөгч ирэх сонгуулийн тухай ярихдаа, кампанит ажил шударга, нээлттэй байх ёстойг тэмдэглэв.
“Энэ кампанит ажлыг бусдын нэр хүндийг гутаах тэмцэл биш, харин үзэл санаагаа уралдуулах өрсөлдөөн болгохыг та бүхнээс хүсч байна. Энэ санааг хэрэгжүүлснээр манай орон улам батжин бэхжиж, Оросын иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх ёстой” гэж төрийн тэргүүн хэлэв.
Сонгогчдын эрх ашиг гол гэдгийг Путин парламентын гишүүдэд бас сануулав.
Чухамхүү тэд өөрсдийн амин чухал асуудлыг шийдүүлж, улс орныг аж төрж, ажиллахад таатай бие даан, үр нөлөөтэй хөгжсөн улс болгуулахаар та бүхэнд засаглалын бүрэн эрх олгодог юм” гэж ерөнхийлөгч тэмдэглэв.
“Нэг мандаттай тойргуудаас сонгогдсон депутатууд тун удахгүй тодорно. Энэ нь парламентын төлөөллийн үүрэг, бүс нутгуудтай тогтоосон харилцаа нэлээд идэвхижинэ гэсэн үг гэдгийг би онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ ажлын үеэр манай иргэд нийгмийн эрхийнхээ нэмэлт баталгааг олж авах нь нэн чухал” гэж Путин тэмдэглэв.
“Төлөвлөгөөний дагуу жигд ажиллаж, хуулийн төслүүдийг туйлын чамбай хэлэлцэх”-ийг ерөнхийлөгч парламентын шинээр сонгогдох доод танхимын гол зорилт гэж тодорхойлов.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ