Галаас 5 хүүхдийн амийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны иргэн Г.Түвшинжаргал2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 15.00 цагийн орчимтус хороонд оршин суудаг иргэн Ө-ийн гэрээс утаа гарч, гал гарч байгаатайтаарч, гэрт орж галыг унтраасан байна. Гэрт бага насны 5 хүүхэд байжээ.Эдгээр хүүхдүүдийг цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь цахилгаан тогооноос гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч эхэлсэн байна. Энэ үед Г.Түвшинжаргал таарч хүүхдүүдийн амийг аварч, гэрийгбүрэн шатахаас өмнө галыг унтраажээ. Авхаалж самбаа, эрэлхэг зориг гаргангал унтрааж, 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал дэвшүүлж байна. Эцэг, эхчүүд харгалзах хүнгүйгээрбага насны хүүхдүүдийг орхиж явахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ